Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрээт хилчин, байлдагч Э.Ихбаяр “Classic bench press” төрлийн тэмцээнд оролцож, МӨНГӨН медаль хүртлээ

Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч Эрдэнэцогт овогтой Ихбаяр нь Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан 2022 оны 4 дэх удаагийн хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах “Classic bench press” төрлийн тэмцээнд -83 кг-ын жинд амжилттай оролцов. Тэрбээр 135 кг-ийг өргөсөн үзүүлэлтээр МӨНГӨН медаль хүртлээ. Гэрээт хилчин, байлдагч Э.Ихбаяр нь 2017 оноос энэхүү спортоор хичээллэж эхэлсэн байна. Улмаар 2019 онд хилийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хааж, өөрийн хүсэлтээр гэрээт хилчний албыг сонгон “Хилчин офицер” болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө итгэл дүүрэн-сэтгэл хангалуунаар албаа хааж буй. Залуу хүн зорилготой байх тусмаа гялалздагыг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан гэрээт хилчин, байлдагч Э.Ихбаяр нь хобби, хүсэл сонирхлоо АМЖИЛТ болтол нь хөдөлмөрлөж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.