Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой хамтран ажиллаж санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Ш.Лхагва, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьцааны бүртгэл, тоо ширхэгийг баталгаажуулах, ногдол ашгийг олгох, нэмж хувьцаа эзэмшүүлэх, өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Харин Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаасыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллана.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.