
Завхан аймаг “Үндэсний бахархал-Монгол өв соёл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн театруудаас Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон анх удаа “багт” хүүхдийн жүжгийг туурвилаа. Монголын сонгодог уран зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэсэн “Жангар” хүүхдийн жүжгийн бүтээлийг 2020 оны нэгдүгээр сараас эхэлж, ийнхүү 2022 оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгож эхэлжээ.
Монголчууд эрт дээр үеэс монгол ухаан, баатарлаг туульсаараа дамжуулан ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлж ирсэн үнэт уламжлалтай. Жангар туулийн үндсэн мөн чанар болох үнэнч шударга, эв нэгдэлтэй, эрдэм номтой, энэрэх хайрлах сэтгэлтэй байх ёстой гэсэн гол агуулгыг жүжгийн зохиолоор дамжуулан хүүхэд багачуудад хүргэхийг зорьжээ.







0 Сэтгэгдэл