Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургуулиудын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламж болгоно

Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэлээ.

Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулдаг аж.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг 4 багц /ээлж/ болгон шинэчлэхээр төлөвлөсөн. 2022 онд төлөвлөсөн 816 байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, ариун цэврийн байгууламж барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох гэсэн санал, дүгнэлт танилцууллаа.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.