Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

И.Репиний академийн төгсөгчид хамтарсан үзэсгэлэн дэлгэх нь

“Норфей” арт галерейд ирэх бямба гарагт шинэ үзэсгэлэн дэлгэх аж. Тодруулбал, Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэнг толилуулах юм байна. Оросын эзэнт гүрний үеэс “Эзэн хааны академи” хэмээн нэрлэж, өдий хүртэл 265 жилийн турш сонгодог урлаг, академизмийг хөгжүүлсэн, Оросын хамгийн эртний, хамгийн том дүрслэх урлагийн академи бол Илья Репиний нэрэмжит Санкт-Петербург хотын Дүрслэх урлагийн академи билээ. Сонгодог урлагийн энэ их өргөөнд 1952 онд анх монгол уран бүтээлч Л.Гаваа суралцсан. Түүнээс хойш өдий хүртэл манай 70 гаруй уран бүтээлч төгссөн байна. Тэд Монголд академизмийн сонгодог дүрслэх урлагийн дэг сургууль бүрэлдэн тогтож хөгжихөд томоохон хувь нэмэр оруулсан юм. И.Репиний академийн дэг сургуулийг хойч үедээ өвлүүлж үлдээсэн болон одоо ч Монголын урлагийн боловсролд хүчин зүтгэж буй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг энэ удаа толилуулах аж. “Репиний академийн дэг сургууль Монголын урлагийн боловсролд” нэртэй үзэсгэлэнг Дүрслэх урлагийн академиас зохион байгуулах бөгөөд энэ сарын 22-ноос ирэх сарын 7 хүртэл үргэлжлэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.