Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Агааржуулагчийг ажиллуулахгүй удах нь муу

Автомашин эзэмшигчдийн гаргадаг хамгийн том алдаа нь агааржуулагчийг буруу ажиллуулдаг явдал бөгөөд үүнд юу анхаарах талаарх зөвлөгөөг ОХУ-ын инженерүүд өгчээ. Юуны өмнө агааржуулагч гэдэг хамгийн чухал зүйлийг жолооч нар зун, эсвэл өвлийн улиралд гэнэт санадаг буюу бүхээгт хэт халах, хүйтэн болоход л ажиллуулдаг. Үүний “шийтгэл” машины эд ангиудад муугаар нөлөөлдөг. Удаан хугацаанд ажиллуулаагүй агааржуулагчийг асаахад компрессор нь үрэлтийн улмаас эрчимтэй элэгдэж, “хуурай” ажилладаг байна. Тиймээс улирлаас үл хамааран сард багадаа нэг удаа машины агааржуулагчийг ажиллуулж, хяналтын системийг асаах хэрэгтэй. Ингэхдээ хэт удаан биш, хэдхэн минут байхад л хангалттай. Мөн агааржуулалтын системд хөргөлтийн бодис байгаа, эсэхийг шалгах ёстой. Үүнийг хянах нь маш энгийн бөгөөд агааржуулагчийн хоолойн аль нэг дээр байх тусгай “нүх”-ийг олж, шингэнийг харах боломжтой

Бэлтгэсэн Ж.Хаан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.