Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

206 эх гэртээ амаржжээ

Эрүүл мэндийн салбарын өнгөрсөн оны зарим тоон мэдээллээс хүргэе. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 71.2 мянган эх амаржсан нь өмнөх оныхоосоо зургаан хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Амаржсан эхчүүдийн 206 нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадаагүйгээс гэртээ төржээ. Түүнчлэн өнгөрсөн онд 68 эх эндсэн нь анхаарал татахаар байна. Энэ нь өмнөх жилийнхээсээ 45-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэлд дурдсанаар эхийн эндэгдэл ихэссэн нь цар тахалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн улмаас эндсэн эх цөөнгүй байжээ.

Манай улсад өнгөрсөн жил 19.9 мянган иргэн нас барсан байна. Энэ нь 2020 оныхоос 25.2 хувиар нэмэгдсэн тоо аж. Цар тахлын улмаас манай улсад өнгөрсөн онд 2000 иргэн нас барсан нь үүнд нөлөөлжээ. Түүнчлэн “Ковид-19” дотоодод тархсантай холбоотойгоор халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн жил 576 мянгад хүрч, 2020 оныхоос эрс буюу 17.3 дахин нэмэгдэв. Халдварт өвчний тохиолдлын 97.4 хувь нь “Ковид-19” аж. Харин бусад төрлийн халдварт өвчин өмнөх оныхоосоо 30.2-93.5 хувиар буурчээ. Тухайлбал, гар, хөл, амны өвчин 93.5, салхин цэцэг 89.8 хувиар багассан гэнэ. Эрүүл мэндийн зарим тоон үзүүлэлтийг хүргэе.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.