Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх сард болно

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх сарын 24-нд тохионо. Уг ойг тэмдэглэх цогц арга хэмжээг нээж, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Япон Улсын Элчин сайд Х.Кобаяши нар өчигдөр мэдээлэл хийлээ. Япон Улстай дипломат харилцаа тогтоосны ойг манай орон өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн уламжлалтайг мэдээллийн эхэнд онцлов. Засгийн газар энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад буй.

Харилцааны хагас зуун жилийн ойг энэ жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, улмаар Монгол, Японы ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, дээд, өндөр түвшний харилцан айлчлалаас гадна эрдэм шинжилгээний хурал, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөр, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, баримтат кино болон ном, товхимол, марк хэвлүүлэх, бизнес форум хийх зэрэг олон ажил багтсан аж. Эдгээрээс гадна хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжиж ажиллах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.