Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аймгуудад хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Коронавирусийн омикрон хэлбэр маш хурдан тархаж, олон хүн халдвар авч буйгаас шалтгаалан аймгуудад хязгаарлалтын дэглэм тогтоож байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар есөн аймагт халдвараас сэргийлэх хязгаарлалтын дэглэм тогтоохоор шийдвэрлэжээ. Үүнд Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд аймаг багтаж байна. Хязгаарлалтын дэглэмийн хүрээнд эдгээр аймагт олон нийтийн арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хоригложээ. Түүнчлэн Цагаан сарыг өргөн хүрээнд бус, гэр бүлээрээ цомхон тэмдэглэхийг уриалсан байна. Дэглэм тогтоосон хугацаа нь олонх аймагт тодорхойгүй буюу цар тахлын нөхцөл байдлыг харгалзан шийдэхээр заажээ. Үүнээс гадна уг баяраар төрийн золголт, хүлээн авалт зохион байгуулахгүй гэсэн байна. Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 5-ны 01 дүгээр тогтоолын дагуу Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу орон нутгийн Онцгой комисс нь эрүүл мэндийн байгууллагынхаа санал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал зэргийг харгалзан хязгаарлалтын дэглэм тогтоож болохоор заасан юм.

Бэлтгэсэн М.Оч

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.