Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оргил” худалдааны төвийн удирдлагыг цалингаа өгдөггүй, ажлын байрны дарамт үзүүлдэг гэв

“Оргил” худалдааны төв Эрдэнэт, Дарханы салбарт ажилласан иргэд цалингаа авч чадахгүй байгаа аж Түүнчлэн ажлын байранд дарамт их байгааг ажилтнуудын ар гэр, ажилтнууд нь ярьж байна. Тэд 09.00-22.00, 23.00 цаг хүртэл өдөрт 13-14 цаг ажилладаг, 15 минутад багтаан цайнд ордог гэнэ. Ажилтнуудаа байнга камераар хянадаг бөгөөд биед нь халдсан тохиолдол ч гарсан гэдгийг иргэд хэлэв.

Тус газар кассаар ажиллаж байсан хэд хэдэн иргэн ажлын байрны дарамт шахалтаас шалтгаалж ажлаасаа гарсан байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сард ажилласан хоногийн цалинг дутуу авсан иргэд тус төвийн удирдлагад хандахад Улаанбаатар хотоос цалингаа ав, ажил хаясан хүмүүст олгохгүй зэрэг тайлбарыг өгч байсан аж. Тухайлбал, сарын сая төгрөг, урамшуулал 200 мянган төгрөг өгнө гэсэн ч гэрээний үүргэ биелүүлээгүй бололтой.

Харин “Оргил” худалдааны төвийн удирдлага “Бид үйлчилгээний байгууллага тул хүний эрхэд халдсан зүйл байхгүй, тооллогын дараа өнөөдөр цалинг нь олгоно” гэдэг тайлбарыг өгөв.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.