Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэн сурвалжилж байсан 9 хүнийг саатуулав

НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Улмаар урд шөнө бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1, нийт эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олж тогтоов. Мөн хууль тогтоомж зөрчсөн иргэпийн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 28 хүнийг яаралтай тусламжийн 103т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороодод Мягмар, Баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.