Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

25 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахян нар Хятадын Зүүн Зянсу мужийн Уси хотод уулзах үеэрээ хоёр улсын 25 жилийн иж бүрэн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээ зарлав. Уг баримт бичгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. Үүнд эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө болон загасны аж ахуй, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн солилцоо, тэр дундаа боловсрол, кино урлаг, мэргэжлийн сургалт болон бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.