Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

500 орчим цагаач, дүрвэгч АНУ-ыг зорилоо

АНУ-ыг зорьсон энэ оны эхний хууль бус цагаач, дүрвэгсдийн цуваа Хондурасаас хөдөлсөн тухай Мексикийн “La Jornada” сонин мэдээллээ. Үүнд Төв Америкийн орнууд, мөн Венесуэл, Хаити болон Африкийн зарим орны 500 орчим иргэн нэгдсэн байна. Тэд ажил хайж, илүү сайхан амьдрахын төлөө эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Цагаачид одоогоор Гватемал улс руу явж буй бөгөөд тус улсын эрх баригчид Коринто муж дахь хилийн боомтын хамгаалалтаа хэдийн чангатгасан байна.

Жил бүр хэдэн зуун мянган хууль бус цагаач, дүрвэгч Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог. Хүмүүс эх орноо орхин явахаас аргагүйд хүргэсэн асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор мэдэгдсэн билээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.