Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төгрөгтэй харьцах евро, фунтийн ханш чангарав

“Найман шарга” валютын захад ченжүүд өчигдөр еврог 3250 төгрөгөөр худалдан авч, 3270-аар зарж байв. Энэ нь ердөө долоо хоногийн өмнөхөөс худалдан авах ханш нь 23, борлуулах нь 35 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн Монголбанкны зарласан ханшаар уг валютын ханш дээрх хугацаанд 46 төгрөгөөр чангараад байна. Үүнээс гадна төгрөгтэй харьцах фунт стерлинг, рублийн ханш сүүлийн долоо хоногт нэг гаруй хувиар дээшилжээ. Тухайлбал, “Найман шарга”-д өчигдөр фунтийг 3880 төгрөгөөр худалдан авч, 3930-аар худалдаж байсан нь даруй 60, 80 төгрөгөөр чангарсан дүн болов. Тэгвэл Төвбанкнаас зарласан ханшаар өчигдөр фунт 3911.59 төгрөгтэй тэнцэж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 1.4 хувь буюу 54 төгрөгөөр дээшилсэн үзүүлэлт юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.