Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүний хамтаар аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт энэ сарын 7-ны баасан гарагт очиж, ажил байдлыг нь танилцуулжээ. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн аж. Цар тахлын хүнд нөхцөл, эдийн засаг, төсөв, санхүүгийн хямралтай байхад УИХ-ын гишүүдийг Минжийн заставт аваачиж ажил танилцуулах шаардлага байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Төрийн ордонд “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, 100 гаруй хүнээс илэрсэн гэх мэдээлэл бий. Халдвар авсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд байгаа юм билээ. Тэднээс зарим нь халдвар авснаа мэдэлгүй Минжийн заставыг зорьж, улмаар хилчдэд халдвар тараасан бололтой. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ХХЕГ-ынхан дахиад Минжийн заставыг зорьж, халдвар авсан алба хаагчдыг нийслэлд авчирч, эмчлүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг аглаг тайга дахь заставтай танилцуулахын тулд нисдэг тэргээс авхуулаад хоол, унд байрны зардал гаргаад зогсохгүй халдвар авсан хилчдээ нисдэг тэргээр татах зардал ч хил хамгаалах байгууллага төсвөөсөө гаргасан нь лавтай. Анир чимээгүй, цар тахлын халдвараас ангид байсан Минжийн заставын хилчдийн дунд ийнхүү халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд Хууль зүй, дотоод хэргийн болон Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадах, эсэхийг харах л үлдлээ.

Бэлтгэсэн Г.Орчлон

3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.