Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Про боно өмгөөлөгч сонгон шалгаруулна

Залуус хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод гэмт хэрэгт холбогдох нь их болсон. Мөн тэдний ихэнх нь төлбөрийн чадваргүй байдаг гэнэ. Энэ цаг үед про боно үйлчилгээ хамгийн их хэрэгтэй юм. Про боно нь дэлхийн олон улсад түгээмэл хэрэглэдэг, төлбөрийн чадваргүй иргэндээ үнэ төлбөргүй болон хамгийн хямдаар хууль зүйн зөвлөгөө өгдөг үйлчилгээ юм. Тэгвэл нийгмийн хариуцлагын хүрээнд эл үйлчилгээг иргэдэд үзүүлэх өмгөөлөгчийг Монголын хуульчдын холбоо ажилд урьж буй аж. Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэг хүлээнэ.

Тус холбоо Баянхонгор аймаг дахь салбар болон Налайх дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгч хайж буй. Тухайн өмгөөлөгч Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх л шаардлагатай гэнэ. Хуульчдын мэдээллийг  [email protected] хаягаар хоёрдугаар сарын  14-ны 17.00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.