Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллана

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийг хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмижх түүхий эд бэлгэх, худалдан авахад тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт салбаруудын мэдээ мэдээлэл, тоо баримтыг харилцан солилцоно.

Цаашид уул, уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалтад хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж чадаагүй өдий хүрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд бүрдээгүй байсан экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоо анх удаа бий болж, экспортлогч компаниудад хөнгөлттэй зээл олгосноор экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.