Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Махны экспорт 50 хувиар буурчээ

Манай улс 2021 онд 21 000 орчим тонн мах экспортлон, 60 сая ам.долларын орлого олсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад орлого, нийлүүлэлтийн хэмжээ 50 орчим хувиар буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн жил хонь, ямаа, адууны мах болон лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлсэн бол үхрийн мах огт гаргаагүй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2021 онд нийлүүлсэн адууны махны экспортын дундаж үнэ кг нь 5900, хонь, ямааных 6500 төгрөг байжээ. Богийн махны үнэ өмнөх жилийнхээсээ 900 төгрөгөөр хямдарч, бодынх нь 700-гаар өссөн нь энэ аж. Ташрамд дурдахад, 2021-2022 оны өвөл манай улс 15 000 тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн ба үүнд махны экспорт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж оролцож буй.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.