Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэд хот, хөдөөгүй орон гэрээ “шатааж” байна

Онцгой байдлын албанаас ахуйн гал түймрийн дуудлага их байгааг анхааруулав. Иргэд гал түлэхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс, мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн гэрээ шатааж, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг аж. Тухайлбал, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан гэнэ. Харамсалтай нь уг гал түймэрт 51 настай, эрэгтэй Б өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Үүнээс гадна Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 6 дугаар гудамжинд байшин шатлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.6 км зам туулан иргэн Э-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна. Мөн өчигдөр гэр, байшин шатсанаас гадна, машин, мухлаг бусад эд зүйлс шатсан дуудлага хэд хэд иржээ.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.