Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ээжүүд одонгийн тэтгэмжээ авч эхэллээ

Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 233 832 эхийн дансанд шилжүүлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ талаар нүүр номдоо “65 мянга орчим нэгдүгээр зэргийн одонтой, 170 мянга орчим хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг бид цахимаар авдаг болсон. Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлж, дансаа холбоод тэтгэмжээ авах боломжтой. 

Урд нь материал бүрдүүлэх, халамжийн хэлтэст өгөх, дараа нь банкнаас очиж авах, аваагүй бол мөнгө нь буцаагдах зэрэг олон хүндрэл учирдаг байв. Мэдээж цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авч байгаа” гэж бичжээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.