Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковидын улмаас 6571 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна

Улсын хэмжээнд өчигдөр 2347 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Улмаар нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 406 118 болов. Шинээр илэрсэн тохиолдлуудын 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар гэнэ. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 1350 нь Улаанбаатар хотод, 975 нь хөдөөд бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын улмаас нийтдээ 2011 хүн эндээд буй.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6571 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 26 478 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.