Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг зодог тайлна

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жудогийн их спортод 16 жил хүчин зүтгэсний эцэст зодог тайлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухайгаа “16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү” хэмээсэн байна.  

Түүний түүхэн амжилтууд:  

  • Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,
  • 2021 оны Токиогийн олимпиос хүрэл медаль хүртэж байсан. 

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.