Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын сахилгын хэргийн хурлыг дахин хойшлуулав

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Үндсэн хуулийн байгууллагын бүтцэд шинээр орж ирсэн Шүүхийн сахилгын хороо анхны хурлаа хийх гээд чадахгүй байна. Тэдний анхны хурлаараа бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, архидан согтуурсан, биеэ зөв авч яваагүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг шийдэх учиртай. Өнгөрсөн долоо хоногт уг сахилгын хэргийг хэлэлцэхээр тов зарласан ч шүүгч Х.Идэр хурал давхацсан шалтгаанаар сахилгын хэргийн хурлыг хойшлуулсан гэнэ. Энэ удаа шүүгч Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар сахилгын хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. Шүүгч Д.Отгонбаатарын хувьд өвдөгний шөрмөс тасарсан тул өнөөдөр мэс засалд оролцож буй гэнэ. Харин шүүгч З.Болдбаатар шүүх хурал давхацсан аж. Мөн шүүгч Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх сахилгын хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэдгээ илэрхийлэв. Сахилгын хорооноос оролцогч талуудыг хүсэлтийг бичгээр авч, 2 цаг орчим завсарласан. Улмаар шүүгч Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэх шалтгаан биш цахимаар оролцох боломжтой хэмээн үзэж, хүлээн авахаас татгалзлаа. Харин шүүгч З.Болдбаатар, өмгөөлөгч Д.Батсүхийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Ийн сахилгын хэргийн хурлыг нэгдүгээр сарын 20 хүртэл хойшлууллаа. Өнөөдрийн сахилгын хуралд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин,  шүүгч бус гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нар оролцлоо.

Ташрамд дурдахад, Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд тамга тэмдгээ гардан авч, албан ёсоор ажиллаж эхэлсэн. Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар ажиллаж буй. Мөн  Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар сонгогдсон. Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх юм. Үүнээс гадна, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнтэй холбоотой ёс зүйн өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хянан шийдвэрлэх журмыг хараат бус, бодитой байх зарчимд нийцүүлэн батлах чиг үүргийг Сахилгын хороо хэрэгжүүлэх учиртай.

Гэвч тус хороо үйл ажиллагаа явуулаад хоёр сар шахам болсон ч дорвитой хийсэн ажил, гаргасан бодит шийдвэр, тогтоол ч үгүй сууна. Мөн тус хорооны орон тоог 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсвийг нь баталжээ. Ажлын албаа ч байгуулаагүй бололтой. Улмаар аливаа сахилгын хэргийн тов, ирсэн гомдол мэдээллийн талаар тодруулахад хариулах хүн нэгээхэн ч үгүй байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.