Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхий рүү 1.1 км диаметр бүхий сүүлт од ойртож байна

Дэлхий рүү сансрын уудамд аварга том сүүлт од чиглэн ирж яваа гэнэ. Одон орон судлаачдын үзэж байгаагаар 1.1 км-ийн өргөнтэй 1994 РС1 код нэртэй сүүлт од энэ сарын 18-нд дэлхийтэй ихэд ойрхон зайд зөрж өнгөрөх юм байна.

Сүүлт одны хэмжээ нь Нью Йорк дахь тэнгэр баганадсан Эмпайр Стейт Билдинг байшинг 3-ыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй гэж ойлгож болох юм. Энэ талаар Америкийн сансар судлалын НАСА агентлагийн удирдлагын төвөөс мэдээлжээ. Энэхүү сүүлт одыг анх 1994 оны 8-р сарын 9-нд Австралийн Сайдинг-Спринг дахь одон орон судлалын төвийн судлаач Роберт Макнот илрүүлжээ.

Сансрын 7,482 дахь сүүлт од болон бүртгэгдсэн биетэд 1994 РС1 гэсэн код нэр өгсөн байна. Судлаачдын үзэж байгаагаар 150 метрээс том овор хэмжээтэй сүүлт од нь дэлхийтэй 7,4 сая км-ээс дотогш ойртвол аюултайд тооцогддог байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.