Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүхийн Сахилгын хороо анхны хурлаараа биеэ үнэлэгч авсан гэх шүүгчдийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Шүүхийн Сахилгын хороо ШЕЗ-өөс тусдаа бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус хороо анхны хурлаараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн асуудлыг хэлэлцэж байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн жил өмгөөлөгч Б.Баасанцогтын шүүгчдийг авлигадсан байж болзошгүй асуудлаар “Дэлхийн монгол ногоон нэгдэл”, “Нэхүүл” хөдөлгөөнийхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн ёс зүйн хороо хуралдаж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж огцруулах, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулжээ.

АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар нарын ёс зүйгээ умартсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Цагдаагийнхан уг бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасан буюу Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэх үйлдлийг ийн шалгаж байгаа билээ.

Тэгвэл дээрх нэр бүхий шүүгч нар Шүүхийн ёс зүйн хорооны 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлыг хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны тавдугаар сарын 25-ний 68 дугаар магадлалыг хүчингүй болголоо.

Тэгвэл дээр дурдсанчлан шинээр байгуулсан Шүүхийн Сахилгын хороо өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэнэ. Шүүхийн сахилгын хорооны талаар эргэн мэдээлэх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Шүүхийн Сахилгын хороо анхны хурлаараа биеэ үнэлэгч авсан гэх шүүгчдийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

  • Зочин says:

    Шүүгч нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудал дээр үнэхээр удаан, хойрго, хариуцлагагүй хандаж байна. Ийм ёсзүйгүй хүмүүс ажлаа хийсээр байгаа нь буруу! Дээрх асуудалтай холбоотой шүүгч нарын хөрөнгө орлого гээд бүх зүйлийг шалгаж үзэх ёстой. Өмгөөлөгчтэй нийлээд идэж уугаад, бүр хүүхэндээд явна гэдэг нь харилцаа нь ямар хэмжээнд хүрсэн, юу хийж явдаг нь ойлгомжтой. Ийм зүйлээсээ эртхэн, зоригтой салж чадахгүй бол шүүх улстөрөөс хараат бус, шударга ажиллана гэдэг эргэлзээтэй болж байна.