Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Чинбүрэн: Цус ойртолтоос болж төрхийн гажгууд, удам дамжсан хорт хавдар үүсдэг гэдгийг эрдэмтэд нотолсон

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталсан талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Монгол хүний удмын аюулгүй байдал, үүн дотроо цус ойртолтоос хэрхэн сэргийлэх үү, Монголын хүн амын хөгжлийн бодлогын асуудлыг тус хуульд тусгаж өгсөн.

Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын иргэдийн 84 хувь нь угийн бичиг хөтлөөгүй байна гэсэн судалгаа гарсан. Бид угийн бичгийг хэрхэн хөтлөх талаарх сургалт, сурталчилгааг иргэдэд илүү түгээх талаар дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай улсад цус ойртолтгүй аймаг, сум үлдээгүй гэдгийг судлаачид онцлон хэлсэн. Цус ойртолтоос болж төрхийн гажгууд, жирэмсэн эмэгтэй зулбах, удам дамжсан хорт хавдар үүсдэг гэдгийг эрдэмтэд нотолсон. Тодруулбал, 6000 гаруй удамшлын өвчин байдаг. Үүнээс хамгийн элбэг тохиолддог 2000 гаруй өвчин байна. Тухайлбал, ургийн дан, хавсарсан гажиг, сэтэрхий уруултай, амьгүй хүүхэд төрөх, оюун санааны хомсдолтой хүүхэд төрөх зэрэг төрөлхийн гажигтай холбоотой олон өвчин байна. Эдгээр үүсээд байгаа нөхцөл байдлыг шинжлэх ухааны үүднээс судлах лабораторитой болно. Мөн цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг захиргааны аргаар хорих шаардлагатай.

Мөн зургаагаас дээш олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хүрээнд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй айлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Тэгвэл үүнийг тооцоод төсөвт суулгаад энэ асуудлыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгч байгаа” гэлээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.