Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Батбаяр: Манай улсад бүртгэгдэж нийт халдварын 70 хувийг Омикрон хувилбар эзэлж байна

Манай улсад бүртгэгдэж баайгаа халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь Омикрон хувилбар байна гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ.

Тэрбээр, “Сүүлийн 30 хоногт дэлхий дахинд 357 мянган тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээг хийсэн байна. Вирусийн хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь Омикрон хувилбар байна. Харин манай улсад бүртгэгдэж нийт халдварын 70 хувийг Омикрон хувилбар эзэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 2010 иргэнээс илэрч, гурван иргэн нас барсан. Манай улсын иргэд бүүстер тунд сайн хамрагдаж байгаа учраас халдвар авсан иргэд хөнгөн хэлбэрээр өвдөж байна” гэлээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.