Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хааны ордон музейн сан хөмрөг дэх Монгол улсын түүхийн сурвалж бичгийг дэлгэжээ

“Тайвань дахь эрдэнэс” үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд гарна.

Монгол Улсын Үндэсний номын сан, Тайваний Үндэсний төв номын сантай хамтран тус номын сан болон Хааны ордон музейн сан хөмрөг дэх Монгол улсын түүх соёл, төрд хамаарах данс бичиг, уран зураг, монголчуудын явдал түүхийг тэмдэглэн үлдээсэн сурвалж бичгийн дээжсээр хоёр дахь удаагаа үзэсгэлэн зохион байгуулж байна.

Энэ удаа өмнө дэлгэгдэж байсан судар бичиг, чулууны дардсуудаас гадна Дай Юан, Дай Мин, Дай Чин улсын үед зохиогдсон шастир бичиг, түүх намтар, газар зүй, аян замын тэмдэглэл, хууль цаазын бичгийн 30 нэрийн 57 ном, Монголын их хаан хатдын хөрөг 16 уран зургийн факсимили хуулбаруудыг дэлгэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.