Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дархлаажихаас татгалзсан иргэдээсээ татвар авна

Дархлаажуулалтын эсрэг заалтгүй ч коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзаж байгаа хүмүүст татвар ногдуулахаар Канадын Квебек мужийн эрх баригчид шийджээ. Эрүүл мэндийн татварыг ойрын хэдэн долоо хоногт вакцины эхний тунгаа хийлгээгүй хүмүүс төлөх гэнэ. Хэзээнээс нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа энэ татвар 100 ам.доллароос илүү байх аж. “Вакцин хийлгээгүй хүмүүс манай эрүүл мэндийн тогтолцоонд маш их ачаалал үүсгэж байна” гэж тус мужийн захирагч хэлжээ. Одоогийн байдлаар Квебек мужийн оршин суугчдын 10 орчим хувь нь эхний тунгаа хийлгээгүй байна. Мөн “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн бүх орны тэн хагасыг вакцинд хамрагдаагүй хүмүүс эзэлж буй аж.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.