Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг цуцлав

Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны ээлжит дарга Камбож улс ирэх долоо хоногт болох Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хойшлуулав. Энэ нь Мьянмарын асуудлаарх тус холбооны гишүүн орнууд хоорондын санал зөрөлдөөнтэй холбоотой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Сайд нарын уулзалт ирэх долоо хоногт Камбожийн хойд нутгийн Сием Рип хотод болох ёстой байв. Мьянмарт төрийн эргэлт болсноос хойш иргэний эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарж байгаа энэ үед цэргийн удирдагчдыг нь хуралд оролцуулахаас тус холбооны гишүүн орнууд татгалзаж байгаа юм. Харин Камбожийн Ерөнхий сайд Хун Сен бүх гишүүний оролцоотой уулзалт зохион байгуулахыг хүсжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Мьянмарт айлчилж, тус улсын цэргийн удирдагчтай уулзсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.