Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн дулаарлыг шийдэх шинэ гарц олжээ

АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаачид “Метан хийг бууруулахад муурны “жорлон” гэгддэг цеолитыг ашиглах нь эдийн засгийн хувьд асар хямд тусна” гэв. Цеолит гэдэг нь шүүгч, шингээгч, үнэр дарагч бүхий эрдэсжүүлэгч, байгалийн чулуу бөгөөд галт уулын дэлбэрэлтийн үед хайлмаг лаавын үнс нь далайн усан дахь олон төрлийн ашигт эрдэс бодисыг өөртөө шингээж бий болсон эд юм. Гэхдээ муурны ялгадсыг шингээж авах зориуулалттай бүтээгдэхүүнд цеолитоос гадна элс, шавар зэрэг барьцалдуулагч зүйл ордог байна. Тус хүрээлэнгийнхэн цеолитыг зэстэй хольж, боловсруулаад шинэ төрлийн материал гарган авсан нь агаар дахь метаны хийг маш өндөр түвшинд шингээж авдаг онцлогтой юм байна. Элхийн ялгаруулалтыг бууруулах нь дэлхийн дулаарлыг сааруулахад чухал алхам бөгөөд өнгөрсөн онд Глазго хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр 100 гаруй улс 2030 он гэхэд хорт хийн ялгаруулалтыг 2020 оны түвшнээс 30 хувиар бууруулахаа амласан юм.

Бэлтгэсэн Ж.Хаан

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.