Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өөх тос нойр булчирхайн эсийг хамгаалдаг болохыг тогтоов

“Өөх тос нь нойр булчирхайн эсүүдийг илүү хурдан үхүүлдэг гэж үздэг. Гэтэл эсрэгээрээ хамгаалдаг болохыг тогтоосноор хэвшмэл буруу ойлголтыг залруулах нээлт юм” гэж “Diabetologia” сэтгүүлд мэдээлжээ. Швейцарын Женевийн их сургуулийн Люси Оберхаузер тэргүүтэй багийнхан цусан дахь чихрийн хэмжээ тогтмол их байх үед өөхний хуримтлал нь нойр булчирхайн эсийг үхэхээс хамгаалагч болдог гэсэн байна. Тэд “Нойр булчирхайн эсүүд илүүдэл өөх тос, глюкозтой тулгарах үедээ тэдгээрийг бичил дусал хэлбэрээр хадгалдаг. Ийнхүү нөөцлөгдсөн өөх тоснууд инсулиний үйлдвэрлэлийг хэвийн болгоход тусалдаг. Ингэснээр хүний цусан дахь глюкозын түвшин хэвийн хэмжээнд байх нөхцөл бүрддэг болохыг олон судалгаагаар тогтоолоо” хэмээн мэдээлэнв. Судалгааны багийнхны үзэж буйгаар байнга хэтрүүлэн идэх, зохисгүй хооллох зэргээс шалтгаалж өөхний эсийн амин чухал үйл ажиллагаа өөрчлөгдөн, үүний үр дагавраар хүний эд, эс инсулинд мэдрэмтгий чанараа аажмаар алддаг. Ингэснээр бодисын солилцооны ноцтой асуудал үүсэж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн суурь болдог аж. Тус багийнхан хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин болон бодисын солилцооны бусад эмгэггүй эрүүл хүн болон хархны нойр булчирхайн эсийн өсгөвөр дээр туршилт хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна. Л.Оберхаузер болон түүний хамтрагчид өөх тос нь нойр булчирхайн эсийг үхэхээс хэрхэн хамгаалж, шингээлт, ялгаралт нь инсулиний үйлдвэрлэлийг яаж идэвхжүүлдгийг ойлгоход цаашдын туршилтууд тусална гэж найдаж байна. Үүнийг ойлгосноор эрдэмтэд чихрийн шижин өвчний явцыг удаашруулах эм бүтээх боломжтой гэж тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Э.Хана

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.