Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хөх сувд” болох, эсэх нь тодорхойгүй байна

Монгол орны гол, нуурт мөсөн бүрхүүл хангалттай хэмжээнд тогтож, бэхжээгүйг цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар буй. Цаг уурчид үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. Хөвсгөл нуурын зүүн эрэг орчимд мөсний зузаан 25-30, баруунд нь 20-25 см байгааг тус газрыг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-40 см-ээр бага үзүүлэлт аж.

Мөс нь хангалттай бэхжээгүй, нягтаршил бага үед гол, нуур дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Тэгвэл сарын өмнөөс эхлэн зар тарааж, хөтөлбөрөө танилцуулсан “Хөх сувд” арга хэмжээ болох, эсэхэд аялал жуулчлалын салбарынхан эргэлзэж эхэлжээ. Цаг агаар одоогийнх шиг байвал, эсвэл энэ үеийнхээс эрс дулаарвал хөвсгөлчүүд уламжлалт мөсний баяраа тэмдэглэх аргагүйд хүрч болзошгүй. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас энэ талаар тодруулахад “Тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаална. Бид мөсний зузаан, нягтаршлыг тогтмол хэмжиж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж байна” гэв.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.