Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДБ: Хүн амын ядуурлын түвшин 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурчээ

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/, Дэлхийн банктай /ДБ/ 2002 оноос эхлэн ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. 2020 оны ядуурлын үр дүнг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар тооцоолон гаргажээ.

Тодруулбал, хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8[1] хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. Хот суурин газарт 2018 оныхтой харьцуулахад, 2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурчээ.  Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Ядуурлыг бууруулахад хурдыг цар тахал гарснаар удаашруулсан байна. Хэрэв цар тахал гараагүй байсан бол 3 орчим нэгж хувиар буурах боломжтой байжээ.

Дэлхий банк
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.