Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол охиныг хүчирхийлж, доромжилсон дөрвөн солонгос сурагчийг хорихоор шийдвэрлэжээ

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотын орон сууцын нэгэн байранд 2021 оны долдугаар сарын 3-нд дунд сургуулийн сурагч, монгол охин А үе тэнгийн дөрвөн солонгос охинд зодуулж, зургаан цагийн турш хүлээстэй байж, хүчирхийлэлд өртсөн. Охины нагац эгч болон ээжийн гомдлын дагуу тухайн газарт дуудлагаар ирсэн тус хотын цагдаа нар хайхрамжгүй хандсаны улмаас ийм хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл бүрдсэн гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн шүүмжилж, иргэд нь “Бусармаг үйлдэл гаргасан дөрвөн сурагч охины нэрийг ил болгож, хатуу шийтгэх ёстой” хэмээн Ерөнхийлөгчдөө хаяглан Хөх ордны цахим хуудсанд өргөдөл бичиж, олон түмнийг нэгдэхийг уриалсан. Үүний үр дүн гарч, Хөх ордны тэргүүнд энэ талаар мэдээлсэн гэхчлэн монгол охинтой холбоотой мэдээллүүдийг бид цаг тухайд нь мэдээлж ирсэн. Тэгвэл “БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах” төрийн бус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр өчигдөр буюу энэ сарын 13-нд эл хэрэгт холбоотой солонгос дөрвөн охины үйлдсэн хэргийг шүүх хурал болжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс хоёр охиныг нь 14 насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлсөн байдаг. Тэгвэл өчигдрийн шүүх хурлаар монгол охиныг хүчирхийлсэн 13-14 насны дөрвөн сурагчийг Хүүхдийн засан хүмүүжүүлэх ангид хорих шийтгэл ногдуулжээ. Дээрх ТББ-ын цахим хуудсанд “Манай байгууллагын зүгээс хохирогч охины эцэг, эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэрэг явдлын талаар мэдээлж, үүний дагуу SBS, MBS, JTBC телевизийнхэн шударга үнэний талд зогссоны хүчинд уг хэрэг улс даяар цацагдаж, Ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны доор солонгос дөрвөн охиныг Хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх боллоо” гэсэн байна.

Бэлтгэсэн Ж.Хаан

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.