Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг эзэнжүүлж, 3 сард дахин хэлэлцэхээр тогтлоо

Монгол Улсын Засгийн Газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж 3 дэд ажлын хэсэг байгуулж тус тусын хариуцах ажлыг үүрэгжүүллээ.

Төрийн байгууллагууд албан бичгээ Үндэсний болон крилл гэсэн хос бичгээр явуулахын тулд төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах, Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, Юникодын стандарт, зөв бичих дүрмийн стандартаа боловсруулж байж Үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж үзсэн.

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг ярих биш бодитой ажил хэрэг болгон эрчимжүүлж, яам, агентлагийн дарга нарт эзэнжүүлж, хариуцсан ажлын үр дүнг ирэх 3 дугаар сарын 25-нд дахин хэлэлцэхээр тогтлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.