Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийг 2025 ашиглалтад оруулна

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлнэ. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд 2019-2021 онд 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6,3 MВт-ын цахилгааны дэд станц, 12 км төмөр зам, Гүний усны 2 цооног, Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн байна. Мөн Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ гаргаж, жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай байгуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.