Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Батсүх: Коронавирусийн халдвар авч байсан хүн дахин омикрон хувилбараар өвдөх магадлалтай

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Коронавирусийн халдвар өмнө нь аваад эдгэрсэн хүн дахин шинэ хувилбараар өвдөх, эрсдэлтэй эсэх талаар ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга, ангаах ухааны магистр тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Коронавиусийн омикрон хувилбар нь бусад вирусийн хувилбараасаа хурдацтай тархаж байгаагаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон оронд омикрон хувилбар маш хурдацтай тархаж, өвчлөлийн тоо улам нэмэгдэж буй. Мөн коронавирусийн альфа, дельта хувилбарын халдвар авч байсан хүн дахин омикрон хувилбараар өвдөх магадлалтай.

Уг вирусийг илрүүлэхэд PCR шинжилгээ болон антиген илрүүлэх тестийг ашиглаж байна. Коронавирусийн омикрон хувилбарын эмнэлзүйн нууц хугацаа нь илүү богино буюу 3-5 хоног байна. Харин хавьтал болсон тохиолдолд 5-10 хоног гэрийн тусгаарлалтад байна. Хэрвээ бүүстер тунгаа хийлгэсэн бол гэрийн тусгаарлалтад байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм” гэлээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.