Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлгчидтэй уулзав

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарт финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нэр бүхий 29 банк бус санхүүгийн байгууллага болон Монголын финтекийн холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-нд боллоо.

Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас зохион байгуулсан энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж буй финтек зээлийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийн байдал, зээлийн мэдээллийн санд нийлүүлж буй мэдээллийн талаар танилцууллаа.

Мөн финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, Хорооноос боловсруулсан ББСБ-уудын эрхлэх зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох журмын төслийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Цаашилбал финтект суурилсан үйл ажиллагааны онцлогтой нийцүүлж үйлчлүүлэгчдийн эрх ашиг, ББСБ-ын үйл ажиллагаанд учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр зохих дүрэм, журам, заавар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг хийн баталж, мөрдүүлэн ажиллах энэ талаарх тайлан мэдээг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мөн уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар санал хүсэлтээ Хороонд ирүүлж, хамтран ажиллахаар боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.