Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын 367 дугаар тогтоолоор 4000 тонн өвс, 6000 тонн тэжээлийг борлуулаад байна

Улсын хэмжээнд 14000 тонн өвс, 16000 тонн тэжээл нөөцөлсөн бөгөөд Засгийн газрын 367 дугаар тогтоолоор 4000 тонн өвс, 6000 тонн тэжээлийг борлуулаад байна. Мөн 7 аймагт 2000 тонн тэжээл хүргэхэд 900 сая төгрөг зарцуулжээ. 
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болж зохих шийдвэр гаргасан.
Энэ дагуу өвөлжилт хүндэрсэн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймаг дахь улсын нөөцийн цэг, салбаруудад байгаа өвс, тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах болсон.
Хямдруулан худалдах 4000 тонн өвс, 5000 тонн тэжээлийн үнийн зөрүү, орон нутгийн чанартай автозамыг цэвэрлэх, сум, багт өвс, тэжээл хүргэх тээврийн зардал болон нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлж байгаа автомашины зардалд зориулж 1.088.370.000 /нэг тэрбум наян найман сая гурван зуун далан мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтоод байна.  
Хөвсгөл аймгийн Галт, Увс аймгийн Давст суманд түргэн тусламжийн машин тус бүр нэгийг Улсын нөөцөөс өгч, Улсын нөөцөд 4000 тонн тэжээл нэмж нөхөн бүрдүүлэхээр болсон юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.