Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төлбөрийн чадваргүй 7974 иргэнийг үнэгүй өмгөөлжээ

Улсын өмгөөлөгчид нь 2021 онд 2292 эрүүгийн хэргийн 2399 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, өссөн дүнгээр 7974 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгчээ.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нийт хэргээс шүүхээр 1348, шүүхийн өмнөх шатанд 87, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгааны улмаас татгалзсан 298, ажиллагаанд байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй 559 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөн нийт үйлчлүүлэгчдээс насанд хүрээгүй 144, бичиг үсэг тайлагдаагүй 493, оршин суух тодорхой хаяггүй 3, хөгжлийн бэрхшээлтэй 53, гадаадын 9 иргэн өмгөөллийн үйлчилгээ авсан. Түүнчлэн эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс шүүхийн өмнөх шатанд 63, шүүхийн шатанд 46 буюу нийт 109 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлж, 739 эрүүгийн хэрэгт улсын яллагчийн тавьсан саналаас доогуур ял оноолгон шийдвэрлүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.