Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Нямбаатар: Бизнес эрхлэгчдэд саад болохгүйн тулд төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоолоо

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бизнесийн байгууллага, ААН-үүдэд төрийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг гурван жилийн хугацаатай буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ нь ААН-д хүндрэл чирэгдэл учруулдаг.

Тиймээс Монголбанкны СЗХ, гааль татварын, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас бусад бизнес эрхэлдэг бүхий л байгууллагад хяналтыг шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсоохоор боллоо.  Иргэдийн эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс ирсэн гомдлын дагуу хийнэ. Төр зөвхөн зөвлөн туслах чиг үүрэг хадгалагдаж байна” гэв.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.