Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Лабораторийн алдаанаас дельтакрон үүссэн байж болзошгүй”

Коронавирусийн дельта болон омикроны холимог дельтакрон хэлбэр лабораторийн алдааны улмаас үүссэн байж болзошгүй гэж ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхове таамаглажээ. Тодруулбал, уг хэлбэр гений дараалал тогтоох явцад бохирдлоос үүссэн байх магадлал өндөр гэнэ. Гэхдээ тэрбээр дельтакрон, флурона, эсвэл флурон гэх мэт нэр томьёо хэрэглэхгүй байхыг хүссэн байна. Өнгөрсөн бямба гарагт Киприйн их сургуулийн Биотехнологи, молекул вирус судлалын лабораторийн эрхлэгч Леонтиос Кострикис тэргүүтэй судлаачид дельта, омикроны холимог хэлбэр илрүүлж, түүнийгээ дельтакрон хэмээн нэрлэсэн юм.

Өндөр хурдтай тархдаг омикрон мэтийн коронавирусийн өөр шинэ ямар ч хэлбэр илэрсэн ч дэлхийн бүх улсын хүн амын 70 орчим хувийг дархлаажуулах зорилгодоо энэ оны дунд үед хүрч чадна хэмээн найдаж буйгаа Мария ван Керкхове мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.