Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жиү жицүгийн тэмцээнд “Гаруда” академийн тамирчид илүүрхлээ

“Steppe arena” мөсөн өргөөнд энэ сарын 8-нд эхэлсэн “Нэгдсэн УАШТ 2022” тэмцээн үргэлжилж байна. Монголын тусгай олимпын хорооны УАШТ-ий боче спортын төрөлд 100 гаруй тамирчин, дөрвөн ангилалд 20 багц медалийн төлөө өрсөлдөв. Үүнээс 10-12 насны аваргууд өчигдөр тодорлоо. Үүнд 18 тамирчин оролцсоноос “Level 1” ангилалд О.Төртогтох, “Level 2”-ынход Т.Цогтбадрах түрүүлсэн. Тэгвэл Монголын байт харвааны танхимын анхдугаар УАШТ-д цэц сорьсон 14 хүртэлх бага насныхны ангилалд эмэгтэйчүүдээс “Галт сум” клубийн О.Энхгэрэл, эрэгтэйчүүдээс “Хангарьд”-ын Б.Билгүдэй аваргаар шалгарлаа. Энэ удаагийн тэмцээн 14 хүртэлх ангилал, 18 хүртэлх өсвөр насны ангилал, 21 хүртэлх залуучуудын ангилалд болж байгаараа онцлог юм. Мөн жиү жицүгийн холбоо УАШТ-ээ зохион байгуулж, Азийн наадамд оролцох болон улсын шигшээ багт багтах тамирчдаа тодруулсан. Насанд хүрэгчдийн бүсний ангилалгүй тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд долоон клубийн 80 гаруй тамирчин хүч сорьсон юм. Эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Б.Ариунцог (“Эльф” клуб), 77 кг-д Т.Мөнх (“Гаруда”), 69 кг-д М.Даваадорж (“Их шавь”) тэргүүлэв. Мөн 62 кг-д Б.Эрдэнэбаатар (“Ральф”), эмэгтэйчүүдээс 57 кг-д Г.Монголжин (“Эльф”)”, 52 кг-д Т.Уянга (“Гаруда”), 48 кг-д Н.Чаминтуяа (“Гаруда”) нар алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд “Гаруда” академийн тамирчид илүүрхлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.