Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУУД: “Гуурсаар хооллодог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 188 мянган төгрөг өдрийн эмчилгээндээ ч хүрэхгүй байна”

“Эрхэм нандин сувд” ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлж байна.

Эцэг эхчүүдийн төлөөлөл “Улс төрийн ямар нэгэн намаас нэгдэж энд мэдээллийг хийх гэж ирээгүй гэдгээ эхний ээлжид хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн нэг хэсэг мөн. Бид талбай дээр цугласан гол шалтгаан бол нийгмийн халамжийн үйлчилгээ дутмаг, амьдралд нийцсэн шийдвэр тун ховор байгааг хэлэх гэж энд ирлээ. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдрийн эмчилгээний зардалд 188 мянган төгрөг хүрэлцэхгүй байна. Яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Монгол Улсын үндсэн хуульд заасан эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх байгааг хүнд хэлбэрийн тархины саа саажилт, эмгэг өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд олон нийтэд мэдээлэл хүргэж, засгийн газар шаардлага хүргүүлнэ. Бид нарийн энд цугларсан гол зорилго бол нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байна гэдгийг хэлэхээр ирсэн юм. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сард авдаг тэтгэмж 188 мянган төгрөг. Энэ мөнгө байнгын уналт таталт өгдөг, гуурсаар хооллодог хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сарын хэрэгцээнд хүрэлцэх үү. Энэ асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад гудамжинд гарч эсэргүүцлийн хүнд хэлбэрт шилжинэ” гэлээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.