Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн мөнгөө бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргах нь

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ сар бүр гаргахаар журмын төсөлд тусгасан гэнэ. Харин хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдана. Хүүхдийн мөнгөний олголт сар бүрийн 20-нд хийгддэг тул бэлнээр авах тохиолдолд хүсэлтээ энэ хугацаанаас өмнө гаргах нь.

Хүсэлтийг ehalamj.mn сайт, ebarimt аппликэшнээр дамжуулан цахимаар гаргахаас гадна Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс, хүүхдийн мөнгөө авдаг арилжааны банкандаа биеэр очиж гаргах боломжтой

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгож, дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчлэх юм. 

Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байгаа гэнэ. Иргэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлэх боломжтой. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгоно. Хүсэлтээ илэрхийлээгүй бол хүүхдийн мөнгө тань Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдах аж.

Журмын төслийг маргааш Засгийн хурлаар хэлэлцүүлсний дараа нэгдсэн байдлаар мэдээлэл, өгөх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.