Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургууль, цэцэрлэгийн интернетийн холболтыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүслээ

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчид шинээр томилогчдсон Эварсите Коуасси-Комлантай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уулзаж,  хамтран ажиллах хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

Тодруулбал:

  • 0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернетийн холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ.
  • НҮБ-ын Хүүхдийн сан нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Ташрамд дурдахад, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусч үр дүнгээ дүгнэн, цэгнэж байгаа аж.

Цаашид 2027 он хүртэлх 5 жилийн хугацаанд  улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа БШУ-ны сайд энэ үеэр илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.