Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ямааны угаасан ноолуурын экспорт 2021 онд 27 хувиар өсчээ

2021 онд Монгол Улс 6026 гаруй тонн ямааны угаасан ноолуур экспортолсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Энэ нь биет хэмжээний хувьд 2020 оны мөн үеэс 5.1 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Үнийн дүнгээр нь харвал 2020 онд 185 сая ам.долларын үнийн дүн бүхий ямааны угаасан ноолуур экспортолсон бол 2021 онд энэ дүн 254 сая ам.доллар болж өссөн байна. Ямааны угаасан ноолуурын дийлэнхийг БНХАУ-д экспортолсон хэвээр байна. Харин бага хэмжээний ямааны угаасан ноолуурыг АНУ-д экспортолжээ.

Мөн ноолуурын агууламж нь 12 хувиас их, 36 тонн ямааны ноолууран сэв хялгасыг Итали, ОХУ-д экспортолсон байна.

2021 онд нийт ноос, ноолуур, арьс ширний салбарын 47 аж ахуйн нэгжид 100.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байгааг салбарын яам нь мэдээлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.