Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Говьсүмбэр аймгийн “Хаялага” нууранд мөсний зузаанд хэмжилт хийж, сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын II багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулжээ.

Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см байна.

Хэдийгээр мөсөн бүрхүүл тогтож хөлдсөн ч агаарын температур олон жилийн дунджаас дулаан байгаа тул мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүртэл бэхжээгүй байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.