Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шууд: Дорноговьд найман хөлтэй ишиг гарлаа гэх мэдээллийн мөрөөр ШУА судалгаа хийжээ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2022 оны А/45 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь Дорноговь аймгийн Улаанбудрах суманд газар доор ус олборлох аргаар уран олборлохоор төлөвлөж буй газар нутгийн суурь нөхцлийг тодорхойлж, өмнө нь хийгдсэн судалгааны ажлын үр дүнтэй харьцуулах дүгнэлт зөвлөмж боловсруулах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны академийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн усны судалгааны хэлтсийн эрхлэгч доктор Одсүрэн, Хөрсний судалгааны лабароторийн эрхлэгч доктор Золжаргал шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Алтанцоож, Монголын гедоргеологичдийн холбооны тэргүүн Монгол Улсын зөвлөх инженер Сурмаажав, Монгол Улсын их сургуулийн Цөмийн судалгааны салбарын эрхлэгч Норов нарын бүрэлдэхүүнтэй судлаачид ажиллажээ.

Судалгааны ажлын хүрээнд бид хөрсөнд ямар нэгэн хүнд металл болон цацраг идэвхит элементийн бохирдол байгаа эсэхэд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалсан. Судалгааны үр дүнд тухайн газар нутагт 500 метрийн зайтай торлол үүсгэж, жигд энэ талбайг хамарсан дээжүүдийг авсан. Мөн өмнө нь судалгаа хийсэн, дээж авч байсан газруудаас болон жижиг торлол гээд ураны олборлолт, уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авч, шинжилгээг хийсэн байгаа.

Ингэхэд ямар нэгэн хүнд хортой элемент бохирдол илрээгүй. Бүх хөрсний дээжинд хүнцэлийн агууламж илэрсэн. Энэ бусад элементүүдээсээ их агуулагдаж байгаа ч, судалгааны талбайн хоёр цэгт стандарт  хэмжээнээс давсан үзүүлэлт ажиглагдсан. Бусад цэгт дээрх хоёр цэгээс бага хэмжээтэй байсан. Үүнээс манай эрдэмтэд тухайн газар нутгийн онцлог байдалтай холбоотой болохыг дүгнэжээ.

Энэ хөрсөнд уран, торин агууламж дэлхийн дунджаас 2 дахин бага. Калийн агууламж дэлхийн дундажаас 2.9 буюу 3 дахин их агууламжтай байна. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг авч үзэхэд, дэлхийн дундажтай ойролцоо болохыг тогтоожээ.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Шууд: Дорноговьд найман хөлтэй ишиг гарлаа гэх мэдээллийн мөрөөр ШУА судалгаа хийжээ